Байр суурь2 мин унших

С.Бямбацогт: Сүүлийн жилүүдэд ТӨК-иудын орлого ашиг нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт төвлөрүүлж буй татвар, төлбөр хураамж нэмэгдэж байгаа

УИХ-ын чуулганы /2025.11.11/-ний өдрийн хуралдаанаар   Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

ТӨК-удын бодлого зохицуулалттай холбоотой асуудал Ерөнхий сайдын харьяанд буюу ЗГХЭГ-т харьяалагддаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 104 компанид 60 орчим мянган хүн ажиллаж байгаа. Орон нутгийн өмчит 350 орчим мянган компанид 20 орчим мянган хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ТӨК-д нийтдээ 26 их наяд төгрөгийн орлого олсон, 5,8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг 2023 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад орлогын хэмжээ 10,1%-аар нэмэгдсэн, ашгийн хэмжээ 15 орчим хувиар буюу 746 тэрбум төгрөг нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл ТӨК-удад бүгдээрээ ашиггүй ажиллаж, бүгдээрээ их муу муухай байгаад байгаа биш юм. Сүүлийн жилүүдэд ТӨК-иудын орлого ашиг нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт төвлөрүүлж байгаа татвар төлбөр хураамж нэмэгдэж байгаа. Нүүрс олборлодог компаниудыг хувийн болон төрийн өмчийн компаниудыг харьцуулаад үзэхэд олборлож байгаа нүүрсний хэмжээ нь адилхан мөртөө улсын төсөвт төвлөрүүлж байгаа татвар, төлбөр хураамж нь үндсэндээ ТӨК-удынх 2 дахин их байх жишээний. Мөн Эрдэнэт үйлдвэрийг Оюутолгойтой харьцуулаад үзэхэд олж байгаа орлого нь адилхан мөртөө төлж байгаа татвар нь Оюутолгойгоос 3 дахин их татвар төлбөр хураамжийг Эрдэнэт үйлдвэр төлж байх жишээний. Иймэрхүү сайн жишээ байна. Муу нь ч байгаа.

ТӨК-удыг нийгмийн хариуцлагын хүрээнд гарцаа байхгүй ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг төр аваад явж байгаа. Үүнийг цаашдаа төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулах бодлогоо барьж хэрэгжүүлэх. Мөн хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй үйлчилгээнүүдийг хувьчлах, хувийн хэвшилд шилжүүлэх, бодлогыг барих. Яах аргагүй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээ ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох бодлогуудыг хийх ёстой. Энэ хүрээндээ УИХ-д Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль нийтийн өмчийн тухай гэсэн 2 хуулийг өнгөрсөн хавар Их хуралд өргөн барьсан. УИХ үүнийг яаралтай хэлэлцэж яаралтай баталж өгвөл цэгцэрнэ.

С.Бямбацогт: Сүүлийн жилүүдэд ТӨК-иудын орлого ашиг нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт төвлөрүүлж буй татвар, төлбөр хураамж нэмэгдэж байгаа

Эх сурвалж:

Vip76.mn

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025