Үйл явдал1 мин унших
Улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд өргөж явсан ахмад буурлууддаа баярын мэнд хүргэе!

Улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд өргөж, энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэх үйлст амьдралаа зориулсан ахмад дипломатчид Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэнд хүргэе.
Монголын дипломат алба үүсэж хөгжсөн бүхий л цаг үед Та бүхэн зориг, тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, чин үнэнч сэтгэлээр эх орныхоо төлөө зүтгэж ирсэн билээ.
Түүхийн сорилттой мөчүүдэд ч дипломат албаны нэр хүндийг хамгаалан, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхийн тавцанд бататгаж ирснээр бид ямагт бахархдаг.
Та бүхний үлдээсэн үнэт өв, туршлага, мэргэн ухаан өнөөгийн залууст итгэл, урам зориг өгч, үлгэр дуурайл болж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.







