Үйл явдал1 мин унших
“Төрийн албаны өдөр”-ийн мэнд дэвшүүлье!

Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилсан нийгмийн чухал тулгуур болсон орчин цагийн төрийн албаны байгууллага үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ой, “Төрийн албаны өдөр”-ийн мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга байдал, иргэний эрх ашгийг дээдэлсэн, мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, ард иргэдийн итгэл найдвар, хүлээлтийг үүрч явах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн үе үеийн төрийн албан хаагч Та бүхний үнэнч зүтгэл, нөр их хөдөлмөрт гүн талархал илэрхийлье.




