Үйл явдал1 мин унших

Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалтаар “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн талаар санал солилцов

Нью-Йорк хотноо болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалтаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эдийн засгийн өсөлт, худалдаа, дэд бүтцийн хөгжил, тогтвортой ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн талаар санал солилцов.

Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотод төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төв дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэж, тус судалгааны төвийг байгуулах тухай Олон улсын хэлэлцээрт нэгдэж орохыг гишүүн орнуудад уриаллаа.

Мөн ирэх онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц болон Биологийн олон янз байдлын тухай Риогийн конвенцын Талуудын бага хурлыг Монгол болон Армени улс тус тус хүлээн авч зохион байгуулах нь ДГХБО-ын хөгжлийг ахиулахад чухал боломж болохыг тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалтаар “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн талаар санал солилцов
Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалтаар “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн талаар санал солилцов
Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалтаар “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн талаар санал солилцов

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009