Үйл явдал1 мин унших
Цөлжилт, газрын доройтлын асуудлаарх өндөр түвшний арга хэмжээнд оролцов

Монгол Улс, Саудын Арабын Хаант Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын (UNCCD) Нарийн бичгийн дарга нарын газар хамтран цөлжилт, газрын доройтлын асуудлаарх Өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ бол манай улс олон улсын тавцанд тогтвортой хөгжил, байгаль хамгааллыг анхааран дэмжиж буйн нэг жишээ юм.
Дэлхий даяар нийт газар нутгийн 40 хувь нь газрын доройтолд өртөж, хүнсний болон усны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учруулж буй нөхцөлд улс орнууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн чухлыг бид цохон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Саудын Арабын Хаант Улс “Эр-Риядын Гангийн тэсвэртэй байдлын дэлхийн түншлэл” санаачилгыг эхлүүлж, 12 тэрбум ам.долларын санхүүжилт амласан нь олон улсын хамтын зүтгэлийн тод илрэл болсон юм.
Ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 нь “Бэлчээр ба нүүдэлчдийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-тэй давхцаж буйгаараа онцлог.
Энэ чухал арга хэмжээгээр бид нүүдэлчдийн байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэг, бэлчээрийн зохистой ашиглалт, хөрс хамгааллын туршлагаа шинжлэх ухааны дэвшилтэт шийдэлтэй уялдуулан, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хамтын хүчин чармайлтаар газрын доройтлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов.







Эх сурвалж:
Гадаад харилцааны яам