Үйл явдал1 мин унших

“Феминист Гадаад Бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалтад оролцов

“Феминист Гадаад Бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Феминист Гадаад Бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалтад оролцож, бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, туршлагаа танилцууллаа.

Уулзалтаар олон улсын хямрал, зөрчил тэмцлийг намжаахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, энхийг сахиулах болон энхийг цогцлоох үйл хэрэгт феминист гадаад бодлогоор оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэв.

Энэхүү уулзалтад феминист гадаад бодлогыг баримталдаг болон дэмжигч улс орнуудын сайд нар, НҮБ-ын Энхийг цогцлоох газар, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын удирдах албан тушаалтнууд, олон улсын иргэний нийгмийн байгууллагууд оролцсон нь олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүллээ.

“Феминист Гадаад Бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалтад оролцов
“Феминист Гадаад Бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалтад оролцов
“Феминист Гадаад Бодлого+” бүлгийн Сайд нарын ээлжит уулзалтад оролцов

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009