Үйл явдал1 мин унших
Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Эрвин Ибрахимовичийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Эрвин Ибрахимовичтэй хийсэн уулзалт хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжуудыг тодорхойлоход чухал алхам боллоо.
Ирэх онд тохиох дипломат харилцааны 20 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө, айлчлал арга хэмжээний талаар санал солилцсон нь харилцаагаа шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
