Үйл явдал1 мин унших
Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлын 30 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад оролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлын 30 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад оролцлоо.
Уулзалтын үеэр хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтыг танилцууллаа.
Манай улс хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлыг хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн үзэж, энэ хүрээнд эрх зүйн болон институцийн орчныг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц дэвшил гаргаж ирсэн.
Энэхүү уулзалтад оролцсон гишүүн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын түнш байгууллагуудын илтгэл, туршлага, санал санаачилгууд нь дэлхий дахинд хүйсийн тэгш байдлыг хангахын төлөөх бидний хамтын хүчин чармайлтад шинэ чиг хандлага, шинэлэг санаа, урам зориг нэмсэн юм.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам