Үйл явдал1 мин унших

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүний гурван талт VII уулзалт хөршүүдийн харилцаанд чухал ахиц дэвшил авчирлаа

Өчигдөр /2025.09.02/ Бээжин хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүний гурван талт VII уулзалт нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Талууд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгаж, дэд бүтэц, худалдаа, тээвэр, байгаль орчин, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ дахин нотолсон нь тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг баталгаажуулж байна.

Түүнчлэн эдийн засаг, худалдаа, логистик, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагааг тэлэх санал, санаачилгууд дэвшүүлсэн нь гурван улсын ард иргэдэд үр өгөөжөө өгөх бодит алхмуудын үндэс болж байна.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх, хөрш орнуудтайгаа харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ахиц дэвшил авчирлаа.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүний гурван талт VII уулзалт хөршүүдийн харилцаанд чухал ахиц дэвшил авчирлаа

Хөршийн харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2022

Дата архиваас

  1. 2019
  2. 2018
  3. 2017
  4. 2014