Үйл явдал2 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины урилгаар Москва хотноо зохион байгуулагдаж буй Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна.

Ялалтын баярын өмнөхөн Москва хот бүхэлдээ түүхэн дурсамж, эрхэм хүндэтгэлийн онцгой уур амьсгалд умбан, Кремлийн улаан хэрмийн дээгүүр сэвэлзэх хаврын сэрүүн салхин дор энэ их хот дотоод сэтгэлийн нам гүм, бахархалт дурдатгал, талархлын гүн гүнзгий мэдрэмжээр амьсгалж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Оросын ард түмэн энх тайван, шударга ёсыг сахин хамгаалахын төлөө амь биеэ зориулсан баатруудын баатарлаг гавьяаг хүндэтгэн дурсаж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг тунхаглан илэрхийлдэг эрхэм уламжлалаа залгамжлан хадгалсаар ирсэн түүхтэй.

Энэхүү түүхэн ялалтад бүс нутгийн тогтвортой байдал, стратегийн дэмжлэг, эд материалын тусламжаар бодитой хувь нэмэр оруулсан Монголын ард түмний оролцоо нь хоёр орны түүхэн нөхөрлөл, харилцан итгэлцэл, энх тайвныг эрхэмлэсэн зарчимт байр суурийг нотолсон үйл хэрэг юм.

Ойн арга хэмжээний хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар уулзаж, Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна

Мөн цаашид хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд тууштай хөгжүүлэх нийтлэг эрмэлзлийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ болон бусад орнуудын төрийн тэргүүн, өндөр дээд түвшний зочид төлөөлөгчдийн хамт Улаан талбайд зохион байгуулагдсан Ялалтын баярын ёслолд оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Мөн Ерөнхийлөгч Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна

Ялалтын баярын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсон нь хоёр орны түүхэн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг төдийгүй энх тайвныг эрхэмлэх нийтлэг зорилгын илэрхийлэл болсон онцгой хэрэг байлаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын оролцоо нь манай улсын энх тайванч, олон тулгуурт гадаад бодлогын тууштай илэрхийлэл төдийгүй, Дэлхийн хоёрдугаар дайнд хамтдаа зүтгэж, ялалт байгуулсан анд нөхдийн дурсамж, итгэлцэл, хамтын үнэт зүйлсийг бататгасан түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эх орны дайны Ялалтын 80 жилийн түүхэн ойн арга хэмжээнд оролцож байна

Хөршийн харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2022

Дата архиваас

  1. 2019
  2. 2018
  3. 2017
  4. 2014