Үйл явдал1 мин унших

Архангайн эмч, ажиллагсдад төрийн дээд медаль гардуулав

Архангайн эмч, ажиллагсдад төрийн дээд медаль гардуулав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Архангай аймгийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хуралд оролцож, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үнэнч сэтгэл, үнэлж баршгүй хөдөлмөрөө зориулсан үе үеийн эмч мэргэжилтэн, ажилтан, алба хаагчдад төрийн дээд одон медаль, шагнал гардуулав.

Тус салбар нь өнгөрсөн зуунд улс орныхоо хүн амын өсөлт, суурьшил, нийгмийн өөрчлөлтөд зохицон хөгжиж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн түүхэн замналыг бүтээсэн юм.

Архангайн эмч, ажиллагсдад төрийн дээд медаль гардуулав

Аймгийн эрүүл мэндийн бодлого өнөөдөр чанартай, тэгш, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэж байна. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог эрчимжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж, бодит ахиц дэвшил гарч буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн салбар нь тасралтгүй хөгжих шаардлагатай, өндөр хариуцлага, сэтгэлийн тэнхээ, мэргэжлийн ур чадвар шаарддагаараа онцгой. Хүнд хэцүү цаг үед ч өвчтөнөө түрүүлж боддог, амралт баяр гэхээс илүү ард иргэдийнхээ эрүүл мэндийг эн тэргүүнд тавьдаг Та бүхний чин сэтгэл, үнэнч зүтгэл, тэсвэр тэвчээрт талархаад баршгүй.

Архангайн эмч, ажиллагсдад төрийн дээд медаль гардуулав

Архангай аймагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2019
  2. 2018
  3. 2017