Үйл явдал1 мин унших
Иргэд Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн хорооны Дэд дарга Б.Хэрлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт болон нийгэм, эдийн засгийн голлох төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнгийн талаарх танилцуулгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдэд өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
Иргэд залуу малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа, УИХ-аас баталсан Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж, хэрэгжилтэд анхаарахыг захив. Мөн малын вакциныг жигд хийх, малын ашиг шимийг сайжруулах чиглэлд холбогдох төрийн байгууллагууд арга хэмжээ авах зэрэг саналуудыг хэллээ.