Үйл явдал1 мин унших
Уулзалт Архангай аймгийнхаа Хотонт суманд амжилттай зохион байгуулагдлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, өнөөгийн Хотонт сумын сургуулийн урд босгосон түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, баг хамт олноороо дурсгалын зураг татуулав. Монголын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлын төлөө амь биеэ зориулсан агуу түүхт хүний нутгаар явж, түүний байгуулсан намын үйл хэргийг үргэлжлүүлэн иргэдтэйгээ уулзана гэдэг бидний хувьд маш том хариуцлага, бахархал юм.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хотонт сумынхаа гишүүд, дэмжигчид болон ард иргэдтэй Засгийн газрын бодлого, орон нутгийн хөгжлийн гарц шийдлийн талаар нээлттэй ярилцаж, тэднийхээ санал сэтгэгдлийг сонслоо. Түүхээрээ гоёсон, хөгжлийг түүчээлсэн Хотонт сумынхаа нийт иргэддээ сэтгэл халуун талархал илэрхийлье.
Эх орон, элгэн саднаа гэсэн С.Данзан даргын холч ухаан, зүтгэл бүхэн бидний ажлын гол чиг баримжаа байх болно.
