Үйл явдал1 мин унших
Архангай аймагт зохион байгуулагдаж буй Хангайн бүсийн хөгжлийн анхдугаар хуралдаанд оролцлоо

Архангай аймагт зохион байгуулагдаж буй Хангайн бүсийн хөгжлийн анхдугаар хуралдаанд оролцож байна.

Аймаг, орон нутгийн хүн ам, байгалийн тогтоц, эдийн засгийн эх сурвалжийн онцлог давуу талд суурилсан бодлого явуулах, уялдуулах зарчим бүхий бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлал олон жил яригдаж байсан бол өнөөдөр ийнхүү бодитоор хэрэгжиж эхэллээ.

Үдээс өмнө “Бүсийн онцлог, харьцуулалт” сэдэвт салбар хуралдаанд панелистаар оролцов. Хангайн бүсийн гурван аймгийн тус тусын онцлог, давуу тал юу болох, тэдгээрийг уялдуулан бусад бүс нутаг болон нийт улсын хөгжилд түлхэц үзүүлэх ямар боломж байгаа талаар хэлэлцэж, олон чухал санал, санаачилга гарч байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам

