Үйл явдал2 мин унших

Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж буйг онцлов

Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж буйг онцлов

Манай улсад Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан албан ёсны айлчлал хийж байна. 

Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр /2025.08.20/ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр уламжлалт найрсаг харилцаагаа шинэ шатанд гаргах, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн зэрэг хоёр улсын давуу тал бүхий бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломжийг ярилцав.

Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж буйг онцлов

Энэ ажлыг бодитой хэрэгжүүлэхийн тулд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцлон тэмдэглэж, Вьентьян- Куммингийн төмөр замын холболтоор дамжуулан Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэлээ.

Мөн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн нь цаашдын хамтын ажиллагаанд ахиц авчрах юм.

Аялал жуулчлалын салбарт хоёр талын онцлог бүс нутгийг холбосон хамтарсан аяллын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, манай улсын байгалийн үзэсгэлэнт аймгуудыг сурталчлахын зэрэгцээ Лаосын түүх, соёлын төвүүд болох Луангпрабанг, Ванг Виенг зэрэг газарт хамтарсан аяллын бүтээгдэхүүн бий болгох нь хоёр орны ард түмний харилцааг улам бэхжүүлэх чухал алхам гэж үзэж байна.

Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж буйг онцлов

Боловсролын салбарт Монголын их, дээд сургуулиудад олон лаос оюутан суралцаж, чанартай боловсрол эзэмшиж байгааг сайд Тонгсаван Фумвихан сайшаан, цаашид энэ боломжийг өргөжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ.

Мөн манай улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан “Лаос–Монголын Найрамдлын эмнэлэг” өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгааг тэмдэглэж, манай талаас үзүүлж ирсэн хүмүүнлэгийн дэмжлэгт талархлаа илэрхийлэв.

Монгол Улс Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх шинэ боломж нээгдэж буйг онцлов

Түүнчлэн олон улсын тавцан, тэр дундаа НҮБ болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

Эх сурвалж:

Vip76.mn

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023