Байр суурь2 мин унших

С.Эрдэнэболд: Үндсэн хууль дээр тангараг өргөсөн хүмүүсийн бүхий л үйл ажиллагаа өндөр, ёс, зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг ард түмэн шаардсаар байна

УИХ-ын чуулганы /2025.11.12/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Босго Үндсэн хууль дээр тангараг өргөсөн хүмүүсийн бүхий л үйл ажиллагаа өндөр, ёс, зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг ард түмэн шаардсаар байгаа юм. Орой болж, цаг давчуу байна гээд шудраад шуураад явж болно. Гэхдээ 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад батлагдсан Үндсэн хуулийн 33 жилийн ой дээр энэ Үндсэн хуулийн үнэт зүйлийг сорилт болсон өдрүүд өнгөрсөн сар гарны хугацаанд болсон юм. Тийм учраас Монгол Улсын засаглалын салаа мөчирийн нэг болох хууль тогтоох байгууллагыг тэргүүлэх гэж байгаа тодорхой хугацаанд даргын үүргийг гүйцэтгэж байна гэдэг бол асар өндөр итгэл үнэмшил хийгээд ёс зүй шаардсан ажил . Тийм учраас эрх баригч намын бүлгийн зүгээс 100%-ийн саналаар Ж.Батэрдэнэ гишүүнийг санал болгож байгаа. Монгол Улсын төр тунгалаг байх энэ парламент ёсны дархлааг хамгаалах хэлбэрэлтгүйгээр хамгаалах энэ итгэл үнэмшил  ард иргэдэд байсаар байгаа. Гэхдээ сүүлийн үед парламентын нэр хүндэд халдах хууль тогтоогч нарын санаатай болон санамсаргүй гаргаж байгаа үйлдэл ёс зүйгүй үйлдлээс болж Монголын парламентад  итгэх иргэдийн итгэл унасаар байгаа. Тийм учраас нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг парламентын гишүүний  ёс зүйтэй үйлдэл эс үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл эс үйлдэл нь парламентат ёсны  дархлааг сулруулахад хүргэж байгаа юм.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын 1.1.4 дээр энэ парламентат ёсны дархлаа бол өөрөө Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт байдал, бүрэн эрхт байдлын баталгаа гэсэн зүйл байгаа. Энэ 2 том дэлхийн стратегийн тоглогч гүрний дунд байгаа цөөн хүн амтай эдийн засгийн хувьд уул уурхайгаас хэт хамааралтай жилийн 4 улиралтай гэсэн хэрнээсээ асар агуу түүхтэй асар том ирээдүйтэй Монгол Улсын хувьд иргэд нь эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй, чөлөөт нийгмийн үр шимийг хүртдэг хуулийн засаглалтай байх энэ дархан илийн баталгаа бол хуулийн засаглал бөгөөд парламент ёсны дархлаа юм аа. Тийм учраас өнгөрсөн хугацаануудад болж байгаа парламент ёсыг ёсонд  сорилт болж байгаа энэ үйл явдлуудыг цаашид нь зөв голдирол руу нь оруулж, парламентын хууль тогтоох, хяналт тавих энэ бүрэн эрхийг нь итгэл төгс үргэлжлүүлэх иргэд олон нийтэд парламентын засаглалын тэр одоо итгэл үнэмшилтэй зөв хуулийн дагуух энэ шударга ёсны  тогтоогч байх. Энэ боломжийг нь илүү ахиулахад парламентыг удирдаж байгаа , чиглүүлж байгаа хүн, хурлыг даргалж байгаа хүний итгэл үнэмшил асар чухал.

Эх сурвалж:

Vip76.mn

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009