Үйл явдал1 мин унших

Монголын Улаан загалмай нийгэмлэг “Түншлэл” олон улсын уулзалтаа зохион байгуулав

Монголын Улаан загалмай нийгэмлэг “Түншлэл” олон улсын уулзалтаа зохион байгуулав

Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгалийн гамшиг, хямралт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд болон олон улсын түнш байгууллагуудтай үр дүнтэй, тогтвортой хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэл болгож, Монголын Улаан загалмай нийгэмлэг “Түншлэл” олон улсын уулзалтаа /2025.07.08/ амжилттай зохион байгууллаа.

Уулзалтаар 2030 он хүртэлх стратегийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг танилцуулж, тулгамдаж буй сорилт, боломжуудын талаар хэлэлцлээ.

Монголын Улаан загалмай нийгэмлэг “Түншлэл” олон улсын уулзалтаа зохион байгуулав

Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, гамшгийн эрсдэлийг багасгах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих зэрэг олон чиглэлээр илүү үр нөлөөтэй, санаачилгатай ажиллахаар зорьж байна.

Монголын Улаан загалмай нийгэмлэг “Түншлэл” олон улсын уулзалтаа зохион байгуулав

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009