Байр суурь2 мин унших
Ц.Мөнхтуяа: Ирэх 5 жилд багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг ямар түвшинд хүргэх вэ!
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг оруулж ирэхдээ бодлогын тэргүүлэх 8 чиглэлийг тусгасан байна. Үндсэн тэргүүлэх энэ 8 чиглэл дотор хүний хөгжил, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн шинэчлэл, хөдөлмөрийн бүтээмж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг оруулж ирсэн нь сайшаалтай санагдаж байна. Маш тодорхой 4 асуулт асууна, бүрэн тодорхой хариулж өгөөрэй.
Нэгдүгээрт, нь боловсролд зориулдаг улсын төсвийн санхүүжилтийг тодорхой босготой болгох зайлшгүй шаардлага байгаа нь багш ажилчдын тэмцэл, шаардлагаас маш тодорхой харагдаж байна. Тийм учраас энэ ирэх 5 жилд боловсролд зарцуулдаг улсын төсвийн санхүүжилтийг ДНБ-ий 6, төсвийн зардлын 20%-аас багагүй хэмжээнд оруулах боломж байна уу. Манай улсын ЗГ олон улсын өмнө үүрэг хүлээж Инчоны тунхаглалд гарын үсэг зурсан. Өнөөдөр 10 жил өнгөрчхөөд байхад, энэ нь хэрэгжээгүй байна. 2030 онд Инчоны гэрээг дүгнэнэ. Үүн дээр манай ЗГ зайлшгүй онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй байгаа.
Хоёрдугаарт, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн үр дүнд 2022 оноос гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилт рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургуулийн нэг сурагчид ноогдох хувьсах зардлын хэмжээгээр илэрхийлэгддэг. Өнөөдөр нэг сурагчид оногдох хувьсах зардал дөрвөн зуухан доллар байгаа. Тэгэхээр үүнийг мянган доллартой тэнцүүлэх арга хэмжээг авах уу?
Гуравдугаарт, боловсролын салбар боловсон хүчний хомсдолд орсныг бүгдээрээ мэдэж байгаа. Энэ яагаад боловсон хүчний хомсдолд ороод байгаа нь үнэхээр тодорхой байна. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа ирэх 5 жилд багш ажилчдын үндсэн цалинг хэдэн төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаа вэ? Багш ажилчдад өөр ямар нийгмийн баталгаагаар хангах ийм төлөвлөгөө байгаа вэ.
Дөрөвдүгээрт, ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ. Үндсэндээ дунд, ахлах ангийн сурагчид маш олон хичээл үзэж судалж байдаг. Нийгмийн шүүмжлэлд өртдөг. Дунд ангийн сурагчид 7 хоногт 18 хичээл заавал судална гээд үзэж байгаа. Үүнийг бодитой бууруулах ямар шинэчлэлийг төлөвлөж байгаа вэ.