Үйл явдал1 мин унших

Улс орны нэрсийг монгол хэл дээр цэгцлэх санаачилгын анхдугаар хэлэлцүүлэг боллоо

Улс орны нэрсийг монгол хэл дээр цэгцлэх санаачилгын анхдугаар хэлэлцүүлэг боллоо

Улс орны нэрсийг монгол хэл дээр цэгцлэх санаачилгын хүрээнд зохион байгуулсан анхдугаар хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн орон болох дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож, энх тайвныг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлогын хүрээнд бид дэлхийтэй харилцахдаа хэрэглэж буй үг хэллэг, нэр томьёо, бичлэг, дуудлагыг боловсронгуй болгож, монгол хэлний баялаг өвийг технологийн хөгжил, шинэ хандлагатай уялдуулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Иймээс уг санаачилгыг нэг жилийн өмнө дэвшүүлж, бодит ажил хэрэг болгон эхлүүлж байгаадаа баяртай байна.

Улс орны нэрсийг монгол хэл дээр цэгцлэх санаачилгын анхдугаар хэлэлцүүлэг боллоо

Энэ бол зөвхөн хэл шинжлэлийн асуудал бус, харин соёлын дархлаа, тусгаар тогтнолын баталгаа, дипломат харилцааны нэр хүнд, яриа хэлэлцээний утга агуулгын нарийвчлал, найрсаг харилцааны илэрхийлэл юм. Тухайн улс орны нэр, хүмүүсийн нэр, албан тушаалыг зөв хэрэглэх нь хоёр талын харилцаанд хүндэтгэл, ойлголцлын бат бөх суурь болдог билээ.

Монгол хэл бол манай тусгаар тогтнолын үндэс, харин эх хэлээ зөв, сайнаар хэрэглэх нь бидний эх оронч сэтгэлийн бодит илэрхийлэл юм.

Энэхүү чухал хэлэлцүүлэгт оролцож, үнэтэй санал, дүгнэлтээ хуваалцсан эрдэмтэн судлаач та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид хамтдаа энэ санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, монгол хэлний дархлааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны нэрсийг монгол хэл дээр цэгцлэх санаачилгын анхдугаар хэлэлцүүлэг боллоо

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009