Онцлох мэдээ1 мин унших

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болж байна

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болж байна

Өнөөдөр /2025.07.06/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт болж байна.

Даян дэлхийн энх амгалан, эв нэгдэл, шударга ёс, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөөх энэ удаагийн чуулга уулзалт уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг онцлон хэлэлцэж байна.

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болж байна

Энэхүү хэлэлцүүлэг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай,  Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын бэлтгэлийг хангахад хувь нэмэр болно.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд  бодит хувь нэмрээ оруулж байгаа. Үүний бодит жишээ нь ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн билээ.

Уг санаачилгыг амжилттай хэрэгжүүлснээр 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 9 хувийг ойжуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулж, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, ногоон хөгжлийг хурдасгах юм.

Түүнчлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Хариуцлагатай нүүдэлчин”, “Тогтвортой ноолуур” зэрэг санаачилга уламжлалт аж ахуйг байгальд ээлтэй, тогтвортой байдлаар хадгалан үлдэх оновчтой шийдэл болж байна.

Мөн эдгээр санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болж байна
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болж байна

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009