Онцлох мэдээ1 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Польш улсад хийсэн төрийн айлчлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Польш улсад хийсэн төрийн айлчлалаар Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс харилцаагаа шинэ түвшинд гаргаж, Иж бүрэн түншлэл тогтоолоо.

Энэ хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, батлан хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, соёл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал баримт бичгүүдийг байгуулж, хоёр улсын хөгжлийн зорилтуудыг уялдуулах шинэ боломжууд нээгдэж байна.

Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт европ стандартыг нутагшуулах, батлан хамгаалах салбарт харилцан итгэлцлийг бэхжүүлэх, шинжлэх ухааны хамтын судалгааг өргөжүүлэх, мэдээлэл, соёл, боловсролын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Мөн орон нутгийн түвшинд Төв аймаг, Польшийн Мазовецки муж хамтран ажиллаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага солилцох юм.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
