Онцлох мэдээ2 мин унших
Монгол-Австри хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурлаа

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаАлбан ёсны хэлэлцээний үеэр төрийн тэргүүнүүд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

“Алсын хараа 2050”, “Тэрбум мод”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аялал жуулчлал, технологи, оюутан солилцоо зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцлээ.
Хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд, Монгол, Австрийн иргэд нийгмийн хамгааллын хүрээнд хоёр улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ.
Түүнчлэн өмнөх санхүүгийн хэлэлцээрүүдийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон нь бодит, үр өгөөжтэй алхам болж байна. Уул уурхай, шинэ технологи, кибер аюулгүй байдал, инновацын чиглэлд хамтарсан ажлын хэсэг байгуулах, шинжлэх ухааны академиудын хэлэлцээрээр эрдэмтэн, судлаач солилцох, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхээр болов.

“Чингис хаан” үндэсний музей Австрийн ШУА-ийн Иран судлалын хүрээлэнтэй, Венийн Хөгжим урлагийн их сургууль Монгол Улсын Консерватор-той багш, оюутан солилцоо, арга зүйн шинэчлэлд хамтрах боломж нээгдлээ.
Өнөөдөр болсон “Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай 80 гаруй, австрийн 22 аж ахуйн нэгж оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс хөрөнгө оруулалтад тогтвортой, найдвартай, урт хугацааны түнш байх бодлого баримталж буйг онцолж, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, техник, технологи, туршлага нь стратегийн 14 мега төслийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.
Мөн Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гаалийн татваргүй экспортлох боломжийг ашиглаж, худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалав.

Австрийн Ерөнхийлөгч Ван дер Беллен Монголын эдийн засгийн өсөлт Австрийн бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж, гүн гүнзгий түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь иргэдийн ойлголцол, хамтын ажиллагааг бататгана гэдгийг онцолсон юм. Мөн хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт Австри Улс туршлага, шалгарсан технологио хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.