Үйл явдал1 мин унших
Монгол, Америкийн хамтын ажиллагааны бодит үр дүн хэрэгжиж эхэллээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өнгөрсөн оны 8 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж. Блинкентэй хийсэн хэлэлцээний дүнд "U.S.-Mongolia Excellence in English Initiative" санаачилга амжилттай хэрэгжиж, МУИС-ийн дэргэд Англи хэлний сургалт, төгөлдөршил төв нээгдлээ.

Тус төвд англи хэлний багш нарт зориулсан академик сургалт, технологи болон хиймэл оюун ашигласан заах арга зүйн семинаруудыг зохион байгуулах юм. Энэ санаачилга нь англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, англи хэлний багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж найдаж байна.

Айлчлал, арга хэмжээний үеэр яригдсан ажил хэрэг ийнхүү биеллээ олж, Монгол, Америкийн хамтын ажиллагааны бодит үр дүн болон хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байна.