Үйл явдал1 мин унших
Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Төрийн айлчлал
Эх сурвалж:
Гадаад харилцааны яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамТөрийн айлчлалын хөтөлбөрийн чухал хэсэг болох бизнес форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ хамтын ажиллагааны боломжуудыг нээх, бизнес эрхлэгчдийг холбох ач холбогдолтой.

Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалсан юм.

Бизнес форумын үеэр “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.