1 мин унших
COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт” болов

2026 онд Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээнд “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр /2025.04.21/ боллоо.
Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбоотой Монгол Улсын баримталж буй бодлого, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил”-ийн бэлтгэл ажлууд, мөн “Бэлчээрийн шүхэр санаачилга”-ын ач холбогдол, олон улсын сайн туршлага, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэв.

Түүнчлэн COP17-ын бэлтгэл ажлын алба болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан нь хурлын бэлтгэл ажлыг үр дүнтэй зохион байгуулах, мэдлэг, туршлага солилцох, олон талын оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам