Үйл явдал1 мин унших
"Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэсний хэмжээнд дэх хэрэгжилтийн судалгаа"-ны нээлтийн арга хэмжээ болов

Монгол Улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна. Энэ хүрээнд "Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэсний хэмжээнд дэх хэрэгжилтийн судалгаа"-ны нээлтийн арга хэмжээ өнгөрөгч Баасан гарагт /2025.11.15/ боллоо.
Энэхүү судалгаа нь 2021 онд манай яам, Олон улсын Улаан загалмай хороо, Монголын улаан загалмай нийгэмлэгийн байгуулсан гурван талт санамж бичгийн хүрээнд эхэлж, үндэсний болон олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, судалгааны дүнд хэрэгжсэн болно.
Судалгааны зорилго нь Монгол Улсын дотоодын хууль, тогтоомжид олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хэрхэн нийцэж байгааг үнэлэх бөгөөд энэ хүрээнд баримт бичгийн хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг боловсруулсан.
Энэ нь манай улсын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудыг бататгаж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг бэхжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд тогтвортой, харилцан уялдаа бүхий арга хэмжээг авах шинэ шатны эхлэл болох болно.




Эх сурвалж:
Гадаад харилцааны яам