Үйл явдал1 мин унших
Л.Энхнасан: Ч.Лодойдамба өвөөгийнхөө "Шаргачин" зохиолыг дахин хэвлүүлж, хүүхдүүддээ бэлэг барина

УИХ-ын гишүүн Л.Энхнасанг Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Ч.Лодойдамба гуайн зээ охин гэдгийг уншигчид мэдэх байх.
Тэрээр, дэлхийн хүүхдийн өдрийг угтан Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Ч.Лодойдамба өвөөгийнхөө шилдэг бүтээлийн нэг болох "Шаргачин" зохиолыг "Монгол судар"-тай хамтран "Лодойдамба" сангаас дахин хэвлүүлж, хүүхдүүд та бүхэндээ бэлэг барих гэж байгаагаа дуулгахад таатай байна хэмээн өөрийн сошиал хуудастаа мэдээлжээ.
Уг бүтээлийн араас "Манай сургуулийнхан", "Малгайтай чоно" номыг дахин хэвлүүлэх болно.
"Шаргачин" зохиол нь амьтан болоод эх дэлхийгээ хайрлаж, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байхын утга учрыг зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ойлгуулсан гайхамшигтай бүтээл юм. Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл энх өсөн торних нь хүн бүрийн хүсэл, зорилго, тэмүүлэл байх учиртай .
Сэтгүүлч Ц.Соёлмаа


