Үйл явдал1 мин унших

Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр болон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Эрдэнэт хотын нийт иргэд, үе үеийн бүтээн байгуулагчид, уурхайчид, хөдөлмөрчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

“Улсаас үнэгүй өгч байна” гэж харагдах бүхний цаана үнэндээ Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр байдаг.

Тиймээс хандив, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын ажил бүрийн ард улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч яваа мянга мянган аав, ээж, ах, эгч нарын хичээл зүтгэл надад хамгийн түрүүнд харагддаг. ГОК-т ажилладаг нийт ажилтан, албан хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрдэнэт хотыг Эрдэнэт үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Ковидын хүнд үед ч улс орныхоо эрчим хүч, дулаан болон олон нийтийн хэрэгцээт зардлыг дааж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Эрдэнэтийн хөдөлмөрч иргэдээрээ бахархаж, талархаж явдаг.

Эрдэнэт үйлдвэр бол зөвхөн нэг үйлдвэр биш, Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг том тулгуур билээ.

Эрдэнэт хотын иргэд нь эрүүл энх, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин, айл өрх бүр аз жаргал, сайн сайхан бүхнээр бялхаж байхыг хүсэн ерөөе.

Эрдэнэт хотын 50 жилийн ой өргөн дэлгэр, сайхан боллоо.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан

Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009