Үйл явдал1 мин унших
Худал хэлэх, хулгай хийхийг тэвчих, биесээ хүндлэхийг түгээн, томчууд, дарга нар нь үлгэрлэвэл үр дүн хурдан гарна

Их Эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилий ой “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
"Монгол бахархал бидний дотор бий. Бид хөгшин залуу, эр эмгүй дараах 3 зүйлийг л чин сэтгэлээс мөрддөг, хичээдэг болоход л Монгол босоод ирнэ. Олон зүйл хэрэггүй.
За гэвэл ёогүй хэлсэндээ байх. Монголын ЗА бол андгай буй за.
Хулгай хийдэггүй, бусдын юманд хүрдэггүй, шунадаггүй зан.
Гадаад дотоодгүй биесээ хүндэлж, аль болох тус дэм болохыг хичээдэг зан. Цөөхөн шүү дээ монгол.
Үнэт зүйл, хүмүүжил, өв соёл, бодлого хөтөлбөр гээд олон зүйл ярьж, төөрч сарниж болох ч энэ гурвыг сонгон барьж аваад хичээл, контентэд шингээн түгээж, томчууд ахмадууд нь, дарга нар нь өөрсдөө үлгэрлээд явахад үр дүн хурдан гарна.
Учир нь энэ бол бидний дотор аль эртнээс оршин байгаа, Чингис хааны үлгэрлэж түгээсэн үнэт зүйл зарчим юм.
Монгол хүн угаас за гэвэл ёогүй, эд хөрөнгөд шунадаггүй, хулгай хийнэ гэж байдаггүй, хэн ч ирсэн хэдэн өдрөөр ч дэмнэж тусалж явдаг талын эзэн уужуу өгөөмөр улс шүү дээ"
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
