Үйл явдал1 мин унших

Тусгаар оршихуйн онцгой өдрийн мэнд хүргэе!

Тусгаар оршихуйн онцгой өдрийн мэнд хүргэе!

Энэ зураг постер 1945 оны бүх ард түмний санал асуулгын үеийнх. Гэхдээ агуулга, илэрхийлэх хүсэл зорилго нь 1911 оны энэ өдрийнхтэй, мөн өнөөдрийн бидний мэдрэмжтэй яг ижил билээ.

Нийтлэгээр, тусгаар тогтнолын өдөр гэж колоничлолоос салж шинээр улсаа тунхагласан улсуудын баяр байдаг. Монгол Улсын хувьд үүнээс тэс өөр түүхтэй, тэдгээр түмэн улсаас ялгаж салгаж ойлгож, хэвшүүлмээр зүйл юм.

Монгол бусад улсууд шиг колончилолд байгаагүй. Манжийн төр аажим хятадчилагдаж, монголчуудын анхнаас нь дэмжиж, тэмцэж хэлцэж, тохирч, хамтарч ирсэн (монголчууд өөрсдийн төрөө гэж үздэг байсан) төр улс нь унах нь тодорхой болмогц хөрш Хятадаас өрсөн түрүүлж тусгаар оршихоор зарласан түүхтэй, онцгой өдөр.

1921 оны түүх ч, 1925 оны үйл явдал ч, 1945 оны санал асуулга ч, 1961 онд НҮБ-д бүртгүүлсэн ч, 1990 оны ардчилсан хувьсгал ч, өнөөдрийн өрнөл ч бүгд 1911 оны энэ өдрийн түүхийн үргэлжлэл, дагасан давалгаанууд л юм. 20-р зууны түүхийн хамгийн чухал үүдэл өдөр.

Бүгдэд тусгаар оршихуйн баярын мэнд хүргэе!

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009