Үйл явдал1 мин унших

Б.Найдалаа: 11-р сарын 26 нь Зөвлөлт загварын улс болгон дөнгөлж авсан өдөр гэдгийг мэдүүштэй

Б.Найдалаа: 11-р сарын 26 нь Зөвлөлт загварын улс болгон дөнгөлж авсан өдөр гэдгийг мэдүүштэй

Бүгд найрамдах улс тунхагласан өдрийн мэнд хүргэе!

1924 оны 11 сарын 26 бол Монголын түүхэнд маш тод түүхэн өдөр. Харин гэгээн үү, бараан уу гэдэг нь тунгаах асуудал юм.

Бидний дассанаар улс тунхагласан гэж сүржин тэмдэглэж байсан нь хуучин нийгмийн үзэл суртал талаас үзвэл аргагүй зөв. Учир нь энэ өдөр Монгол Улсыг БНМАУ буюу Зөвлөлт загварын улс болгож, Монголыг "өөрийн" болгосон түүхэн өдөр нь. Коммунист систем/дэлхий байгуулах зорилготой, одоо үгүй болсон Зөвлөлт үзэл суртал, социалист үзэл санаа талаас бол яах аргагүй тэмдэглэлт баярын "гэгээн" өдөр мөн юм, тэмдэглэж ирсэн нь аргагүй.

Харин улс гүрнээ сэргээн бадраах Монголын үзэл талаас бол үе дамжсан Монголоо гэсэн эх оронч тэмцэл, хүсэл тэмүүллийг, бие даан хөгжих гэсэн оролдлогыг тасчин нухчин дарж, сонголтгүйгээр Зөвлөлт загварын улс болгон дөнгөлж авсан бараан өдөр юм.

Орчин цагийн Монгол хүн та өөрөө тунгаан бодож, шүүн аль өдөр нь танд чухал, аль талын үзэл санааны төлөөлөгч вэ гэдгээ сонгох бизээ.

Нийгмийн ойлголт, сэтгэлгээ, хандлага  алгуур өөрчлөгдөн хувьсдаг тул өнөөдөр яаран дүгнэж, зөв буруу гэж мэтгэх утгагүй. Цагийн явцад үнэн түүхээ мэдэх тусам энэ өдрийг Монголчууд онцлон дурсах ч хөөрцөглөн тэмдэглэдэггүй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009