#Тойрог2 мин унших
Дархадын хотгор Хөвсгөл аймгийн Баянзүрх сум бэлтэсийн голын төмөр бетон гүүр улсын төсөвт суулаа

Одоохон...
#Тойрог2 мин унших

Үүнд:
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8.4.2, 8.4.3 дахь заалтуудад нийцүүлэн, тухайн бүс нутгийн иргэдийн өдөр тутмын амьдрал, амьжиргаа, эрүүл мэнд. боловсрол, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц зэрэг олон салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор дараах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналуудыг Монгол Улсын 2026 оны төсөвт тусган хэрэгжүүлэхэд танай яамны зүгээс бодлого, зохицуулалтын хүрээнд дэмжлэг үзүүлж өгөхийг хүндэтгэн хүсье.
Танай яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлж байгаа бөгөөд эдгээр төслүүд нь: Аймаг, сумдын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Орон нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Бүсчилсэн хөгжил, нийгмийн тэгш байдалд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. Иймд, та бүхэн уг төслүүдийг холбогдох журмын дагуу Монгол Улсын 2026 оны Тесвийн төсөлд тусгуулах тал дээр анхаарч, шаардлагатай судалгаа, дэмжлэгийг үзүүлэн ажиллана уу.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Байгалийн сайхан хөвсгөл нутагт гүүр маш чухал хэрэгтэй байдаг. Ялангуяа дархадын хотгор аялал жуулчлалын том бүс болоход гүүр хэрэгтэй. Дархадын хотгор хөвсгөл аймгийн баянзүрх сум бэлтэсийн голын төмөр бетон гүүр улсын төсөвт суулаа. Санал хүлээн авч төсөвт тусгасан зам тээврийн яаманд баярлалаа” гэв.