Үйл явдал2 мин унших
О.Саранчулуун: Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилын санд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль зэргийг оруулах нь зүйтэй

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Төрийн албанд 5800 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 5300 орчим нь гүйцэтгэх түвшинд ажилладаг. Иргэн нэг бүрийн асуудлыг ганцаарчилж шийдэхээс илүү, урт хугацааны тогтолцооны өөрчлөлтөөр шийдвэрлэх нь илүү үр нөлөөтэй гэж үзэн тодорхой саналууд тавьж буйгаа онцлов.
Ерөнхий шалгалтын сорилын санд дараах хуулиудыг нэмэх: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ахмад настны эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, CRPD буюу НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн холбогдох заалтууд
Тусгай шалгалтын кейсийн санг өргөжүүлэх,
хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага орлоготой өрх, үндэсний цөөнх, ахмад настны нөхцөл байдлыг тусгасан бодит кейсүүдийг нэмэх.
Ур чадварын шалгалтад:
эмзэг бүлгийн хүн амд тулгардаг асуудлыг шийдвэрлэх даалгавар, хүртээмж ба зохистой орчны бодлогын шийдэл боловсруулах даалгавар оруулах.
Ярилцлагын шалгалтад:
зан үйл, ёс зүй, нөхцөлд суурилсан шийдвэр гаргах чадварыг үнэлдэг даалгаврыг (SJT төрлийн кэйс) албан ёсоор нэвтрүүлэх.
Төрийн албаны бүх шатны сургалт, давтан бэлтгэлд:
хүний эрхэд суурилсан үйлчилгээ, ялгаатай байдлыг ойлгох, хүртээмж, эмпати, ёс зүйн хандлагын агуулгыг тогтмол тусгаж, зэрэг дэв ахих болон цалин урамшуулалтай уялдуулах бодлого боловсруулах.
Төрийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй ажил горилогчдод зориулж шалгалтын бүх шатанд орчин ба мэдээллийн хүртээмжийг хангах.
Төрийн албаны зөвлөл шалгалтын бүтэц, сорилын сан, үнэлгээний аргачлалын шинэчлэл дээр ажиллаж байгаа бөгөөд дээрх саналуудыг хэлэлцэн судалж, хэрэгжих боломжийг нь нягтлахаа илэрхийлэв.