Байр суурь2 мин унших
Б.Жавхлан: Төрийн албан хаагчийг соён гэгээрлийг иргэдийн сэтгэл ханамж, төрд итгэх итгэл хэр нэмэгдсэнээр хэмжих ёстой юм
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Эдийн засгийн байнгын хорооны /2026.06.16/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийллээ.
Тооноос чанарт гэдэг шиг төрийн албан хаагчийг соён гэгээрүүлнэ гэдэг нь өргөдлийн тоо буурах, нэмэгдэх гэхээсээ илүүтэйгээр төрийн албаны нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл, итгэл үнэмшил, сэтгэл ханамж нэмэгдсэн эсэхээр хэмжих хэрэгтэй. Сургагч багшийн сургалтад хэчнээн хүн хамрагдсан эсэх нь хангалттай биш. Тэгэхээр төрийн албан хаагчийг соён гэгээрүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирсан, төрийн албан хаагчийн хандлага, бүтээмж, гүйцэтгэл ахисан гэх мэт үр дүн гарсан байх ёстой. Үүнийг та юу гэж харж байна?
Бид Ёс зүйн хороон дээрээ энэ үйл ажиллагаа, шинэ тутам байгаа тогтолцоогоор хэрхэн оновчтой бүрдүүлэх вэ гэдгийг ярилцдаг. Ингэхдээ олон улсын ёс зүйн индексийн хэмжүүр үзүүлэлтийг нэвтрүүлэх нь илүү бодитой юм байна. Сэтгэл ханамжийн түвшин, төрийн албаны шударга байдлын түвшин, шийдвэр гаргалт, оролцоо, ил тод байдал гэдэг энэ олон талт хэмжүүр үзүүлэлтээр өөрчлөлтийг хэмжиж байж зөвхөн нэг байгууллагын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тооноос илүү бодитой өөрчлөлт авчрах юм байна гэж үзээд ёс зүйн индексийг тооцоолох аргачлалыг боловсруулах үйл ажиллагаа дээрээ ажиллаж байгаа. Туршаад, нэвтрүүлээд үе шаттайгаар олон салбарын бусад үзүүлэлттэй уялдуулж зөвхөн нэг байгууллагын бус иргэн төрийн үйлчилгээ хүртээмжтэй авах, шударга шийдвэр гаргах, иргэний эрх ашгийг хамгаалах, ёс зүйтэй хандлага төлөвшлийг үнэлэх боломжтой цогц үзүүлэлтийг нэвтрүүлнэ гэж харж байна.