Үйл явдал1 мин унших
О.Номинчимэг: Төр асуудлаа зөв тодорхойлдог ч шийдэл дээрээ залхуурдаг байдал нь улсын хөгжлийг гацаагаад байгаа юм

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Асуудлаа зөв тодорхойлдог боловч шийдэл дээрээ залхуурдаг асуудал төрийн бодлого шийдвэрт маш их ажиглагддаг.
Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, төсвөөс гадуурх баялаг хуваарилалтын нэг хэлбэр болоод буй төрийн өмчит компанийг цэгцлэх асуудлыг эхлүүлэх нь зөв.
Гэвч,
Нэгдүгээрт, төрийн өмчийн талаар барих бодлого буюу хуулиа хэлэлцэж батлаагүй байж, шууд олон салбарын төрийн өмчийн хувьчлал руу орох нь буруу.
Хоёрдугаарт, төрийн өмчит компанийг хувьчилах, хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгох асуудал хугацаа орсон бэлтгэл ажил шаардагддаг. Наанадаж л төрийн өмчийг үнэгүйдүүлж бусдад зарахгүйн төлөө нягт санхүү, аудитын дүгнэлтүүдийг гаргах ёстой.
Гуравдугаарт, олон нийтэд хувьцаа санал болгох боловч мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй, иргэдийн худалдан авах чадвар бага байгаа энэ цаг үед 2.6 их наяд төгрөг гарган төрийн өмчийг хувьчилж авах хүн, хуулийн этгээдийн тоо гарын 5 хуруунд л багтах биз ээ.