Үйл явдал1 мин унших
Засгийн бодлого залгамж чанартай болсон

Манай зарим улс төрчид хөгжлийн бодлого, төлөвлөгөө ямар хэрэгтэй юм гэцгээдэг. Ер нь бол 30 жил тэгж явж, шинэ гарч ирсэн нь хуучныхаа эхлүүлснийг нурааж ирсэн горыг зөндөө амссан.
Харин 2018 оны ҮХНӨ-өөр Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой байхаар, түүнийг заавал хэрэгжүүлэхээр тусгасан. Үр дүнд нь сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Ганц жишээ. Би Батлан Хамгаалахын сайд байхдаа Сэлэнгэ аймгийн Сант сумын төвд байрлах Хөдөө Аж Ахуйн ТМС-ын хуучин барилгыг ашиглаж Барилгын цэргийн анги, Ахлагчийн сургуулийг байгуулах шийдвэр гаргасан.
Д.Батлут сайд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд энэ бодлогыг амжилттай үргэлжлүүлж цагтаа 1000 оюутан сурч амьдрал бужигнаж, хөдөлмөр буцлаж байсан тэр сайхан цагийг манай зэвсэгт хүчин дахин авч ирэхэд бараг бэлэн болжээ. Бодлогын залгамж байгаагүй бол балгас балгас хэвээрээ үлдэж, бас монголчууд сумны үйлдвэртэй болох ажил ч дахиад л хоосон мөрөөдөл болох байв.
