Үйл явдал1 мин унших
Улс тунхагласны 101 жилийн ойн баярын мэнд хүргэе!

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь төрт ёс, эрх зүйт төрийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал билээ.
Өнөөдөр бид энэ түүхэн өдрийг дурсахын зэрэгцээ тусгаар тогтнолын үнэ цэнийг эрхэмлэн, эв нэгдлээ бататгаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилго дор нэгдэн урагшилъя.
Монгол төрийн минь сүр сүлд өөдөө, Монгол түмний минь эв нэгдэл мөнх орших болтугай.
Монгол Улс мандан бадрах болтугай
