Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Тэгш хамруулах бодлогын хэлтсийг эргэн байгуулах шаардлагатай
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүд боловсролын салбарын багш, ажилчдын цалин хөлс, нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж цаг тухайдаа олгогдож байгаа эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр шийдэгдсэн эсэх зэрэг асуудлыг тодруулж, ирэх оны ажлыг ярихын өмнө энэ жилийнхээ асуудлыг шийдвэрлэж дуусгах, эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар тогтоолын төсөлд тодорхой шийдэл тусгаж батлах, мөн тогтоолын төслийг Засгийн газрын “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулах, Боловсролын зээлийн санг бас Боловсрол хөгжлийн сан болгож хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин, хэрэглэгдэхүүний хүртээмж, үйлчилгээг дэмжих, энэ асуудлыг эрхлэх нэгжийг Боловсролын яамны бүтцэд бий болгож ажиллуулах, боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангах, төрөөс олгох татаасыг нэмэгдүүлэх хөдөө, орон нутгийн багш нарын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, тодохой санал дэвшүүлж байлаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Боловсролын яамны Тэгш хамруулах боловсролын хэлтсийг татан буулгасан асуудлыг хөндөн үг хэлж, санал хэлэв.
"Хуулиндаа ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, боловсролд тэгш хамруулна гэж заасан атлаа ЗГ-ын хэмнэх, танах бодлогын хүрээнд хамгийн чухал хэлтсийг татан буулгасан нь асуудал болоод байна.
Боловсролын ерөнхий хуулийн 3.1.24-т "ялгаатай хэрэгцээ" гэж хүний боловсрол эзэмшихтэй холбоотой хөгжлийн бэрхшээл, онцгой авьяас, хэл, соёл, жендэр, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг заадаг юм.
Өөрөөр хэлбэл ялгаатай хэрэгцээтэй суралцагч гэж лам, хөгжлийн бэрхшээлтэй, гэмт хэрэгт холбогдсон, хориход ял эдэлж байгаа, асрамж халамжийн төвд амьдарч байгаа, алслагдсан бүс нутгийн, хилийн гадна байгаа, нийгэм эдийн засгийн хувьд ялгаатай хүнийг хэлнэ" гээд энэ ойлголтыг нэмж тусгах саналыг дэвшүүлэв.