Байр суурь1 мин унших

Ц.Идэрбат: Энэ хууль нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа хууль

УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Хуулийг дэмжиж байна. Санаачлагч О.Номинчимэг гишүүнд талархал илэрхийлье. Энэ хугацаанд багагүй гүтгэлэг гэх мэт замыг тууллаа. Үүний цаана тамхины бизнесийг тойрсон олон хүний эрх ашиг хөндөгддөг нь харагдаж байна. Тамхины онцгой албан татварыг нэмснээр хүүхдүүдийн үдийн хоол, спорт заал, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх тал руу анхаарна гэдэг талаас нь дэмжиж байгаа. Хуулийн танилцуулгаас харахад Монгол шиг тамхи нь диваажин болсон газар алга.Африк, латин Америкийн хэдэн улсын арай л ард нь орчихгүй шиг хуулиа хэлэлцэж эхлэх нь. Утаат тамхи болон электрон тамхины хэрэглээ ямархуу байгааг орон нутгийн удирдлагууд маш сайн ойлгож байгаа.

Тийм ч учраас янз бүрийн захирамж тушаал гаргаад шүүх дээр дуудагддаг. Энэ хуулиар сайн өөрчлөлт орно гэж харж байгаа. Энэ хууль татвар биш, нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа хууль. Тамхины үнэ өсөх нь гэж гуйвуулж байгаа. Веб үйлдвэрлэж байгаа улс орон дотооддоо хэрэглэхгүй гадагшаа гаргадаг. Энэ бол нэг л юм хэлээд байгаа юм. Түүнчлэн хууль бодит амьдрал дээр хэрэгжиж, хяналт нь сайн байх хэрэгтэй.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009