Байр суурь1 мин унших
А.Ганбаатар: Тамхины татвар огцом нэмэгдэхэд хүүхэд багачуудыг хордуулах хорт бодис бүүр их орж ирнэ
УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн хэсгийн гишүүд амьдралд ойр ажиллах ёстой. ТҮЦ-нд ажиллаж янжуур тамхи дээр мөнгө нь эргэлддэг хүмүүстэй уулзаагүй байна. Нэг, татвар голлохгүй гэж байна. Гэтэл татварыг 2-4 дахин нэмэх шаардлага бий юу. Нүглийн татварыг ойлгож байна.
Эсрэгээрээ буяны татвар байх хэрэгтэй. Тамхинаас гаргахын тулд амттай, үнэртэй тамхи татаад байх шиг байна. Дараа нь халаадгийн хэрэглээд, тэгээд эрүүл амьдралыг хүмүүс сонгох юм байна. Архины хэрэглээн дээр жишээ татахад архины хэрэглээнээс холдуулахад шар айраг санал болгодог,технологийн хувьсгал гэж ярина. Дараа нь дарс. Энэ гурваасаа гарвал эрүүл амьдралд орно.
Эрүүл амьдралыг дэмжсэн бодлого, орчин нөхцөл байна уу. Гэтэл манайд том кампаниудын орлогын1 хувьд хүргэх татварыг давхар дэмжиж орж ирсэн хуулийн төсөл бий юу. Татвар огцом нэмэхэд хүүхэд багачуудыг хордуулах хорт бодис бүүр их орж ирнэ .Гаальд итгэх итгэл байхгүй. 500 метрийн асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Тамхины төрлүүдийн орц найрлага ялгаатай байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



