Үйл явдал2 мин унших
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Ли Буанганыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Уулзалтын эхэнд Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Элчин сайд Ричард Ли Буанганд талархал илэрхийлж, Монголын ардчиллыг бэхжүүлэх үйл хэрэгт үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлж буйгаа онцлон тэмдэглэв.
Талууд хоёр улсын хооронд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг дэмжих чиглэлд олон жил тогтвортой хөгжсөн стратегийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Нэн ялангуяа эдийн засаг, инноваци, боловсрол, зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд болон тулгарч буй асуудлуудын талаар ярилцав.
Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх замаар ардчиллаа бэхжүүлэх зорилт тавигдаж буй талаар намын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлсэн бол Элчин сайд Элчин сайд Ричард Ли Буанган энэхүү эдийн засгийн өсөлтийг бий болгох бодлогын шинэчлэл, реформыг Ардчилсан нам хийж чадна гэдэгт итгэж буй талаар онцлов.
Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Вашингтон хотноо зохион байгуулагдах Олон улсын ардчиллын холбооны форумд (IDU Forum 2025) оролцох болон АНУ-ын Сенат, Конгрессийн гишүүдтэй албан уулзалтууд хийхээр тус улсыг зорьж буйгаа мэдээлж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах хүсэл зорилгоо илэрхийллээ.
Түүнчлэн Ардчилсан намын дэргэд шинээр байгуулагдаж буй бодлогын судалгааны Тинк Танкийн талаар танилцуулж, АНУ-ын ижил төстэй байгууллагуудтай холбогдон ажиллах, судалгаа-бодлогын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн А.Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж, А.Батпүрэв нар байлцав.