Үйл явдал1 мин унших

COP17-ыг зохион байгуулах дэд хороо төлөвлөгөөгөө хэлэлцлээ

COP17-ыг зохион байгуулах дэд хороо төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах дэд хорооны анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.26/ амжилттай болж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Манай улс анх удаа энэхүү олон улсын хурлыг хүлээн авч байгаагаараа онцгой ач холбогдолтой бөгөөд хурлыг дээд, өндөр түвшний зочдын оролцоотой амжилттай зохион байгуулах нь улс орны нэр хүнд, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлнэ.

Дэд хороо оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, COP17-ыг үр дүнтэй, өндөр стандарттай зохион байгуулах бүх бэлтгэлийг хангахыг зорьж байна. Энэ хурал нь Монгол Улс, бүс нутгийн болон дэлхийн түвшинд цөлжилттэй тэмцэх олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломж болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгов.

COP17-ыг зохион байгуулах дэд хороо төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009