Үйл явдал1 мин унших
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа дэлхий дахинаа тунхагласан түүхэн өдрийн мэнд дэвшүүлье!

Алтан төрийн сүлд, ашдын тусгаар тогтнол, амгалангийн эрх хүчин ТӨРТ ЁС нэгэн эрдэнэ.
Тэнгэрийн санааг ардын сэтгэлээс тольдож, гурван цагийг харах түмэн нүдтэй, зовох цагт өмгөлөн түшиж, жаргах цагт ивээн тэтгээд, хорвоог туулахад чиг зааж, хотлыг залахад жолоо барьдаг АЛТАН ТӨР МИНУ.
Анхдугаар Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа дэлхий дахинаа тунхагласан түүхэн өдрийн мэнд дэвшүүлье.
