Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: Хэн нэгэнд зориулж биш хуулийн талд ажиллаасай гэж хүсэж байна!
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Олон жилийн ажлын дадлага, туршлагатай чадварлаг эмэгтэй УИХ-ын Тамгын газрын дарга, ЕНБД-ын энэ албан тушаалд нэр дэвшиж орж ирж байгаад миний хувьд талархалтайгаар хүлээж авч байгаа ҮХЦ-ийн Цэцийн гишүүн гэдэг хариуцлагатай нэр хүндтэй хуулийн оргил болсон энэ ажлаасаа өөрийн саналаар татгалзаж парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зориг гаргаж орж ирж байгаа танд талархлаа илэрхийлмээр байна. Өнгөрсөн цаг хугацааны амаргүй үеийг гишүүд янз янзаар л тайлбарлаж байгаа. Манай парламентын туршлагатай шинэ гишүүдэд хичээл заахаар олон жил суучихсан ах нар маань хүртэл ямар нөхцөл байдалд байснаа өнөөдөр ч ойлгож байгаа юм уу үгүй юм уу гэмээр л зүйлийг заримдаа ярих юм. Парламентын ардчилал парламентын засаглалыг бэхжүүлнэ гэж байгаа бол УИХ-ын гишүүнийүг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь халдахгүй байх ёстойгоос эхлэх ёстой. Үндсэн хуулийг сахин хамгаалсных нь төлөө аль нэгэн бойкотны үүрэг гүйцэтгэсэн нөхдүүдийн гар, хөл юм шиг ярьж байгаад нь харамсаад байгаа юм. 126 гишүүнтэй болсон парламентын засаглалыг бэхжүүлэхэд гишүүддээ үндсэн хуулийн суурь зарчмуудыг, үндсэн хуулийн үнэ цэнийг мэдрүүлдэг болгох цаг хугацаанаас ардчиллын асуудал эхлэх болов уу. Та УИХ-ын гол үйл ажиллагааг зохицуулдаг дэгийн зөвлөх хийнэ. Дэгийн зөвлөх гэдэг бол Их хурлын гишүүд, Их хурлын удирдлагуудыг үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хууль тогтоомжоо мөрдөх энэ хязгаарыг та зөвлөж хууль зөрчүүлэхгүй байх үндсэн үүргийг хүлээх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн цаг хугацааны явцад бий болсон үр дүнгээр дэгийн зөвлөх дэгээ зөвлөж чадаагүйгээс хамгийн туршлагатай улс төрч эмэгтэй албан тушаалаасаа огцрох хэмжээнд хүрсэн гэж би хардаг. Тийм учраас дэгийг зөвлөж байгаа хууль эрх зүйн талаас нь тайлбар гаргаж өгч байгаа нөхцөл байдалд хэн нэгэнд зориулж биш хуулийн талд ажиллаасай гэж би хүсэж байгаа. Дараагийн асуудал нь Байнгын хороодын зөвлөхүүд Их Хурлын Тамгын газрын Ажлын албыг бэхжүүлэх чадавхжуулах чиглэлд танас их үр дүнтэй ажлууд гарах байх аа гэж ингэж итгэж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

