Үйл явдал1 мин унших

“Төр-Их сургууль- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт уулзалтад үг хэлэв

“Төр-Их сургууль- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт уулзалтад үг хэлэв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өнгөрөгч Баасан гарагт /2025.11.28/ “Төр-Их сургууль- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт уулзалт- хэлэлцүүлгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв.

Уг хэлэлцүүлэгт сургуулийн удирдлага, багш профессорууд, бизнесийн секторынхан оролцов.

Тэрбээр манай улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил харьцангуй сул байгаа төдийгүй судалгаа хөгжүүлэлтийн зардлын ДНБ-д эзлэх хувь 2022 оны байдлаар ердөө 0.1, нэг хүнд ногдох судалгаа хөгжүүлэлтийн зардал 3.9 ам.доллар, 1 сая хүнд амд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байж. Харин АНУ ДНБ-ийхээ 3.5 хувийг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж, нэг хүнд 2,088 ам.долларын судалгаа хөгжүүлэлтийн зардал ногдож байгаа бол БНСУ-д 1 сая хүн амд 8,713 эрдэм шинжилгээний ажилтан оногдож байгаа төдийгүй ДНБ-ий 4.8 хувиа судалгаа хөгжүүлэлтэд зарцуулсныг Б.Мөнхсоёл гишүүн хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хувьд ТИС (ШУТИС)-ын КТМС-ийг төгссөн бөгөөд 1997 онд 4.5 жил онц дүнтэй сурчээ. Оюутан байхдаа доод курсынхандаа семинарын хичээл заадаг гэсэн үндэслэлээр бакалаврын зэргээс гадна магистр зэрэг хамт гардуулж байв.

Төгсмөгцөө хэсэг хугацаанд сургуульдаа багшилсан. Туршлага, мэдлэгээ чамлан санхүүгийн болон хэлний мэдлэгээ ашиглан төслийн ажилд орсон байна. Үүнээс хоёр жилийн дараа Тайланд, Франц улсад магистр хамгаалжээ. Түүний хувьд боловсролыг хэр чухалчилдаг болохыг боловсрол, амьдралын чанар хоёр шууд хамааралтайг харуулсан судалгаануудаас нь харж болох юм.

“Төр-Их сургууль- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт уулзалтад үг хэлэв

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012