Үйл явдал1 мин унших
"Өвлийн Хангайн бүс"-ийн Аварга шалгаруулах Адуучин тэмцээнийг зохион байгуулав

Баянхонгор аймгийн Адуучдын холбоо, “Иргэн Та Хүч” ТББ, Галуут сумын Адуучдын холбоо хамтран зохион байгуулсан Баянхонгор аймгийн "Өвлийн Хангайн бүс"ийн АВАРГА шалгаруулах Адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Хангайн 10 сумын 100 гаруй адуучин залуус ур ухаан, авхаалж самбаа, эр бяр, тэсвэр тэвчээрээ сорьж эрэмгий өрсөлдөж
Тэргүүн байранд Баян-Овоо сумын адуучин Магвандоржийн Дүгэрням,/Супер шагнал Мотоцикл/
Дэд байранд Галуут сумын адуучин Дэлгэрсайханы Гантогтох, /1.000.000 сая төгрөг/
Гутгаар байр, Галуут сумын адуучин Батжаргалын Хашболд, / 800.000 төгрөг/
Дөтгөөр байранд Баян-Овоо сумын адуучин Мөнхбатын Сэр-Од, /600.000 төгрөг/
Тавдугаар байранд Заг сумын адуучин Баасандоржийн Өсөхбаяр /400.000 төгрөг/ тус тус байр эзэлж, Өргөмжлөл, Дурсгалын медалиар шагнагдлаа.





Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
