Байр суурь1 мин унших
Ж.Золжаргал: Төсвийн материалыг маш тодорхой болгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.12.05/-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Төсвийн материал авахад ойлгогддоггүй задаргаа нь байхгүй зургийг нь сканердсан байдаг гэж их хэл ам хийсээр байгаад одоо FDF ирдэг болсон. Гэхдээ хавсралт хүснэгт дээр нийлүүлээд тоо бодох гэхээр хуулж, нэгтгэж болдоггүй. Заавал Сангийн яам руу тусдаа хүсэлт явуулж араас нь нэхэл дагуул болж байж авдаг. Ийм зүйл байгаа. Та үүн дээр анхаарч өгөөрэй. Төсөв тооцоо материалаа ЗГ-аас ирүүлэхдээ тэр задаргаатай тооцоо хийж болохоор форматаар авдаг байхыг нь шахаж шаардаж өгөөрэй гэж хүсье ээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
