Үйл явдал1 мин унших
“WOMEN FOR WOMEN 32/126” хэлэлцүүлэгт оролцож, жендэрт суурилсан хүчирхийлэл болон хуурамч мэдээллийн асуудлаар санал солилцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өнөөдөр Жендэрийн үндэсний хороо, Европын холбоотой хамтран зохион байгуулсан “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээний “WOMEN FOR WOMEN 32/126” хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн жендэрийн тэгш байдлын бодлогын хэрэгжилт, технологид суурилсан хүчирхийллийн өсөж буй эрсдэл, хохирогчдод үзүүлэх тусламж, олон нийтийн мэдлэг хандлагыг сайжруулах шаардлагын талаар нухацтай хэлэлцсэн юм.
Мөн Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёнитегийн танилцуулсан жендэрт суурилсан болон технологийн хүчирхийллийн эсрэг тэдний туршлага, Монгол дахь хуурамч мэдээллийн орчны судалгаа онцгой ач холбогдолтой байв.

IRIM-ийн хуурамч мэдээллийн нийгэмд үзүүлж буй нөлөөний судалгаа, түүнтэй тэмцэх олон улсын болон дотоодын арга хэмжээнүүдийг ч мөн хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт эмэгтэй гишүүд бид нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хуурамч мэдээллээс хамгаалах бодлогын цаашдын чиглэлийн талаар нээлттэй санал солилцлоо /2025.12.25/.
Эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдал, хүчирхийллийг бууруулах бодлогын үр дүнг сайжруулах нь бидний нийтлэг зорилго бөгөөд энэ чиглэлд УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг идэвхтэй ажиллах болно