Үйл явдал2 мин унших

"Ногоон хог хаягдлын менежмент" талуудын хэлэлцүүлэг боллоо

"Ногоон хог хаягдлын менежмент" талуудын хэлэлцүүлэг боллоо

"Ногоон хог хаягдлын менежмент" талуудын хэлэлцүүлэг 2025 оны 11-р сарын 24-27 -ны өдрүүд боллоо.

Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, санал боловсруулах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоор ахлуулсан Ажлын хэсэг тус хэлэлцүүлэгт голлох үүрэгтэйгээр оролцсон юм.

Өнөөдөр бид бий болсон хог хаягдлынхаа 97 хувийг газарт булж, ил задгай шатааж байгаагаас болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж, хүрээлэн буй орчноор дамжин хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, экосистем улам доройтож байна. 

Тэгвэл Дани улс үүний яг эсрэг буюу хог хаягдлынхаа 97 хувийг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, дулаан, цахилгаан үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн бордоо болгох замаар эдийн засагтаа үнэ цэнийг бүтээж, тойрог эдийн засгийг хөгжүүлж байна. Харин нийт хог хаягдлынхаа гуравхан хувийг л газрын хөрсөнд технологийн дагуу булдаг байна.

Манай улсад 2024 оны байдлаар 2.9 сая тонн энгийн хатуу хог хаягдал, 450 орчим тонн аюултай хог хаягдал гарсан байна. Хүн амын тоо өсч, эдийн засгийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр цаашид хог хаягдлын асуудал улам л их сөрөг үр дагаврыг бий болгох нь дамжиггүй.

Иймд 2017 онд баталсан Хог хаягдлын тухай хуулиа шинэчлэх хэрэгцээ шаардлага гараад буй юм.

Ажлын хэсэг иргэд, орон нутаг, төрийн албан хаагчид, ААН, ТББ-уудын дунд зохион байгуулагдсан гурван удаагийн хэлэлцүүлэгт оролцсоноос гадна нийслэл болон холбогдох яамдын хог хаягдлын талаарх мэдээллийг сонсоод байна.

"Ногоон хог хаягдлын менежмент" талуудын хэлэлцүүлэг боллоо
"Ногоон хог хаягдлын менежмент" талуудын хэлэлцүүлэг боллоо

ХогХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2018
  3. 2017
  4. 2015
  5. 2012
  6. 2010
  7. 2009