Онцлох мэдээ2 мин унших

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцов

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцов

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена хотноо 2025 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцов.

Сайд нарын зөвлөлийн ээлжит уулзалтад ЕАБХАБ-ын гишүүн 57 улс, Хамтын ажиллагааны түнш 11 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, энх тайвныг тогтоох, яриа хэлэлцээг дэмжих зэрэг асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 12 дугаар сарын 5-ны өдрийн Бүгд хуралдаанд үг хэлж, ЕАБХАБ-ын үнэт зүйл, үндсэн зарчмуудыг тууштай дэмжиж буйгаа илэрхийлээд Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг, Парисын хартийг хэрэгжүүлэхэд итгэлцэл, яриа хэлэлцээ, хамтын хариуцлага чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улс ЕАБХАБ-тай ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, цахим аюулгүй байдал, авлига, терроризм, хил дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. ЕАБХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Канад Улсаас ОХУ хүртэлх өргөн уудам бүс нутгийн аюулгүй байдлыг цэрэг- улс төр, эдийн засаг болон байгаль орчин, ардчилал болон сайн засаглал зэрэг гурван үндсэн чиглэлд авч үзэн, яриа хэлэлцээ, хамтарсан төслүүд хэрэгжүүлдэг.

Манай улс тус байгууллагад 2012 онд гишүүнээр элссэн явдал нь бүс нутгийн аюулгүй байдлын үйл явцад оролцоогоо хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцов
ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцов

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Олон улсын харилцааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2009